Их аварга Дагвааг хаясан Б.Лагшми хаана явна


Их аварга Д.Дагвадоржийн шалгуурыг давж, ирээдүйн гэргийгээр нь тодроод байсан Б.Лагшми аваргатай харилцаагаа тасалснаасаа хойш таг чиг болсон гэхэд болно. Уг нь тэд харилцаагаа ил болгохын сацуу хоёр биенийхээ гэр бүлээр орж гардаг болчихсон, хүлээн зөвшөөрөгдсөн байсан. Гэвч аварга Б.Лагшмигийн дотны найзтай амрагийн холбоотой болсноор тэдний харилцаа дуусгавар болсон гэж учир мэдэх хүмүүс ярих юм билээ. Тухайн үед Б.Лагшмиг АЖ Н.Сувд гуайн залуугийн төрхийг санагдуулах болов. Нүүрний ерөнхий төрх, инээж байгаа нь хүртэл яг л Н.Сувд болж харагдах болсон Б.Лагшмиг “Жагар”-ын рекламанд тоглодог Дэлгэрмаатай ч тун адилхан гэж ярьдаг. Жартгар айлгүй нүд, хөөрхөн инээдээрээ тухайн цаг үеийн залуусын зүрхэнд шар ус хуруулж явсан эдгээр бүсгүйчүүдтэй усны дусал мэт адилхан харагдах Б.Лагшмид цаашид хэний аавын хүүтэй дэр нэгтгэхийг тэнгэр л мэдэж байгаа биз ээ. Харин Д.Дагвадорж аваргын хувьд Urban брэндийн нүүр царайгаар ажилладаг бүсгүйтэй хамтран амьдарч буй талаарх мэдээлэл цацагдаж эхлээд байгаа юм. Бид энэ удаа “Paparatsi”-ийн дуранд өртсөн Б.Лагшмигийн зургуудаас та бүхэнд хүргэж байна.


Post a Comment

Distributed by Gooyaabi Templates | Designed by OddThemes