Хөл бөмбөгийн ДАШТ-ээр эвдэгдсэн рекордууд болон түүхэн амжилтууд


Дэлхийн хамгийн олон фанаттай спортын тэмцээн болох хөл бөмбөгийн ДАШТ-ий хэсгийн 16-ын тоглолтууд дуусаж,  шөвгийн найман багийн гал гарсан тоглолтууд эхлэхэд бэлэн болоод буй. ОХУ-д зохион байгуулагдаж буй 21 дэх удаагийн ДАШТ эхэлснээс хойш, эвдэгдсэн рекордууд болон зарим сонирхолтой баримтуудыг хүргэе.
-Францын шигшээ багийн довтлогч Килиян Мбаппе  сүүлийн 60 жил  эвдээгүй рекордыг шинэчилж, дэлхийн аваргын тэмцээнд хоёроос дээш гоол оруулсан тав дахь өсвөр насны  тамирчин болжээ. Түүнээс өмнө алдарт Пеле 17 нас 245 хоногтой байхдаа буюу  1958 оны ДАШТ-ээр хоёр гоол оруулж байсан юм.   

Өмнөх удаагийн цомын эзэн Германы шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтод БНСУ-ын шигшээ багт хожигдсоноор түүхэндээ анх удаа хэсгийн шатнаас хасагдсан юм. Харин БНСУ-ын хувьд хөл бөмбөгийн түүхэнд анх удаа олон улсын тэмцээнд Германы шигшээг хожсон Азийн баг болсон.

Хөл бөмбөгийн “ДАШТ-2018 өөрийн хаалганд оруулсан буюу авто гоолынхоо тоогоор түүхэн дээд амжилтыг эвджээ. Тухайлбал, 1998 оны Францад болсон ДАШТ-ийн үеэр өөрийнхөө хаалганд гоол оруулсан тохиолдол 6 гарч байсан бол энэ удаагийн ДАШТ-ийн шигшээ тоглолтуудын дараах байдлаар тамирчид өөрсдийн хаалга руу 10 удаа бөмбөг оруулжээ.
-Мексикийн шигшээ багийн ахлагч энэ жил 39 настай хагас хамгаалагч Рафаэль Маркес таван удаа дараалан ДАШТ-нд оролцсон тамирчин болжээ
-Энэ удаагийн ДАШТ-аар нийт 28 удаагийн торгуулийн цохилт хийгдэж, 21 нь амжилттай болсон байна.
-ДАШТ-ийн түүхэн дэх хамгийн ахмад тоглогч энэ жил 45 настай Египет улсын хаалгач Эссам Эль-Хадари байсан юм.

ДАШТ-ийн  шилдэг мэргэн буучаар дөрвөн тоглолт хийж нийт таван удаа гоол оруулснаар Английн шигшээ багийн ахлагч, довтлогч Харри Кейн тодроод байна. Түүний араас дөрвөн гоол оруулснаар Бельгийн шигшээ багийн тамирчин Ромелү Лукаку, Португалын Кристиан Роналду нар жагсаж байна.

Post a Comment

Distributed by Gooyaabi Templates | Designed by OddThemes