Экс ерөнхийлөгчийн хүү Э.Батшугараар “од” болсон Б.Янжиндулам энд явна

Нэг хэсэг экс ерөнхийлөгч Энхбаярын хүү Батшугартай нэр холбогдож шар хэвлэлүүдийн нүүрээр дүүрч байсан жүжигчин Б.Янжиндуламыг уншигч та санаж байгаа байх. Батшугараар олонд илүү танигдсан жүжигчин бүсгүй "Амьдралоги" уран сайхны кинонд тоглосон нь Монголдоо хийсэн анхны дэлгэцийн дүр нь болов уу. Уг нь тэр манай урлагийнхны өндөр боловсролтойд тооцогдох бүсгүй. Тэрээр Солонгосын урлагийн их сургуулийг жүжигчиний мэргэжлээр төгссөн бөгөөд гимнастикийн ОУХМ, сургуулийнхаа шилдэг гадаадын оюутан цол тэмдэг зэрэгтэй. Урлагийн карьер нь дөнгөж эхэлж буй бүсгүй саяхан нэгэн нээлтийн үйл ажиллагаанд аав, ээжийнхээ хамт хүрэлцэг ирсэн нь манай дуранд буусан юм.



Post a Comment

Distributed by Gooyaabi Templates | Designed by OddThemes