Эдүгээ 31 настай, Америкийн жүжигчин, дуучин Линдсей Лохан БНСУ-ын бодибилдингийн тамирчин, Солонгосын Халк хочит Же Ён Хатай болзож эхэлсэн талаар The Sunday мэдээлжээ.
Ён Ха нь Солонгосын тэрбумтнуудын нэг бөгөөд хувийн онгоцон дээрээ зургаа авахуулж, спортоор хичээллэн, улмаар загасны түрс бүхий оройн хоол зооглох дуртай зэрэг өөрийн тансаглалаа бусдад гайхуулах дуртай нэгэн аж. Солонгосын баячуудын жагсаалтад бичигддэг түүний мэргэжлийн гар барилдаанаар хэдий хэмжээний мөнгө олдог талаарх тодорхой мэдээлэл байдаггүй байна.
Тэрбээр Лохантай хамт орос дуу дуулж буй бичлэгээ олонд толилуулж, улмаар Грекийн Миконост тэдний болзсон Ибицагаас ч илүү сайхан байсан талаар өгүүлжээ. Гэвч Лоханы ойрын эх сурвалж мэдээлэхдээ Тэд болзоогүй. Тэд найзууд юм шүү хэмээжээ.
Post a Comment