Home Спорт КИЛИАН МБАППЕ гэж хэн бэ...
КИЛИАН МБАППЕ гэж хэн бэ...
By KhB At 2:34 AM 0
Өчигдөр шөнө ДАШТ-ий шилдэг 16 багийн анхны тоглолт болж өнгөрлөө. Европын Франц, Өмнөд Америкийн Аргентин гэсэн хүчирхэг хоёр гүрэн өрсөлдөж, Аргентин ялагдсан. Алдарт Лео Месси ийнхүү дэлхийн аваргын тэмцээнтэй салах ёслол гүйцэтгэж байна. Түүний дэлхийн аварга болох хүсэл нь биелэх хувьгүй байжээ. Тэмцээний өмнө үндсэн хаалгач нь гэмтэж, дасгалжуулагч тоглогчдын зөрчил хурцдах гээд асуудал их байсан ч аргентинчууд өчигдөр гайгүй сайн тоглосон. Нэг хэсэг тоог хошуучилж ч байлаа. Гэвч тэд Францаас ирсэн хар шуургыг зогсоож чадсангүй. Энэ хар салхи нь Мбаппе байлаа.
Мбаппе энэ жил дөнгөж 19 настай. Францад төрсөн бөгөөд ээж нь Алжир, Камерун гаралтай. Монако багийн довтлогч байх үедээ лигийн хамгийн шилдэг залуу тоглогчоор тодорч байсан түүнийг Арсенал, Ливерпүүл, Риал Мадрид гурав өөртөө элсүүлэхийг хүсч байсан юм. Харин түүний бага наснаасаа хойш шүтэн биширч ирсэн хүн нь Криштиан Роналду.
Аав нь түүний бие төлөөлөгч байснаас гадна багаас нь хөлбөмбөгт дасгалжуулжээ. Мөн тэр Итан гэдэг дүүтэй, хамтдаа маш их цагийг хамтдаа өнгөрүүлдэг байна.
Ээж Фаяза нь гандболын тамирчин байсан учир хүүгээ их шахаж, бэлдүүлдэг байж. Хүүг нь “хөлбөмбөгийн гоц авьяастан” хэмээн нэрлэхэд тэрбээр, “Хүү минь дөнгөж 18 настай. Тэр тэнгэрт нисэх биш хөлөө газарт бат бөх тавих хэрэгтэй” хэмээн хэлж байж. Одоо бол хүүгээ гоц авьяастан гэдгийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрсөн биз ээ.
Тэр дөнгөж 14 настай байхдаа Челсид сорилтод оролцож байсан бол 2016 онд Арсенал мөн гэрт нь явж очин, өөртөө элсүүлэхийг оролдож байжээ.
Subscribe to:
Post Comments
(
Atom
)
Post a Comment