Дуучин Бажи: Юм хийж байгаа нэгийгээ муулдаг нь Монгол зан ш дээ


"Люмино" хамтлагийн дуучин Бажи буюу Батхишиг сүүлийн үед уран бүтээл гэхээсээ илүүтэй арга хэмжээ хөтлөж, спорт сувгийн тайлбарлагчаар ажиллах болсон билээ. Харин энэ тал дээр нь шүүмжлэлтэй хандаж байгаа хүмүүст зориулан  "юм хийж байгаа л хүнийг хүмүүс муулдаг нь Монгол зан гээд шууд хэлчмээр байна ... 
"NBA TALK"-ийг хийж та нарт хүргэх гэж энэ залуус 7 хоногт бүтэн нэг өдрийг зарж ажлаа зохицуулж та нарт мэдээлэл өгөх гэж та нарыг баясгах гэж энд цуглардаг юм л даа, сагсан бөмбөгт хайртай болохоороо л тэр , би лав хувьдаа маш их доромжлолыг хүлээж авдаг гэхдээ тоодоггүй, энэ нэвтрүүлэг маань Facebook-ийн хамгийн их хүн үздэг контент болсон байна. 
Дуулж эхлээд л бас багагүй доромжлолыг амсаж байсаан. 20 жилийн дараа гэхэд "LUMINO" хамтлаг маань энэ улсын шилдэг хамтлагуудын нэг болж чадсан гэж хувьдаа бодож байна !!! 
Тэр муулаад л хүн доромжлоод байдаг хүмүүс хаана юу бүтээж хаана яваа бол энэ зангаа хаячвал Монгол хөгжинө, өөдгүй энэ зангаа л хаячих ... 
Сайн яваа нэгнээ дэмждэг байх ёстой юм хийдэг нэгнээ дэмжээд л бай. Тэгэж байж бид нар ухаант хүн болж хөгжиж байгаа юм.Та хүнд доромжлуулж байвал та гайгүй л юм хийж яваа юм байна даа" хэмээсэн байна.


Post a Comment

Distributed by Gooyaabi Templates | Designed by OddThemes