Меган Маркл өөрийг нь хуулж байгаад Кейт Миддлтон уурлан хилэгнэжээ

Хааны гэр бүлийн шинэ гишүүн, Меган Маркл, эгч бэр Кейт Мидлтонтой найрсаг харилцаатай биш аж. Саяхан Кембрижийн гүнгийн авхай түүний хэв маягийг Маркл хуулбарлаж байгаа гэдгийг мэдээд маш их уурлан хилэгнэсэн байна.

Экс жүжигчин Меган Маркл хуримаа хийснийхээ дараа Британийн хаант ёсны хуучин ёс зүйн дүрмийг дагаж мөрдөх ёстой гэж протоколд тэмдэглэжээ. Эдүгээ Maркл ёс зүйтэй, дэгжин хувцаслаж, мөн онцгой байдлаар будаж, үсээ байнга самнасан байх ёстой.
Гэтэл Меган хунтайж Уильямын эхнэр Кейт Мидлтоныг хуулахаар шийдсэн мэт аашилж байгаа гэнэ. Үс засалтаас эхлээд өмссөн хувцас нь хүртэл түүнийг хуулж байхад уурлахгүй гээд ч яах билээ.

Post a Comment

Distributed by Gooyaabi Templates | Designed by OddThemes