Home Шар мэдээ Мексикт цуст сонгууль болж байна
Мексикт цуст сонгууль болж байна
By KhB At 2:55 AM 0
Мексикт ирэх сарын 1-нд орон нутгийн сонгууль болох ёстой. Уг сонгуулиар Ерөнхийлөгч, сенатын 128 гишүүн, Конгрессын 500 гишүүн болон орон нутгийн удирдах албан тушаалтныг оролцуулан нийт 3400 хүн сонгох юм. Гэвч 15 мянган хүн өрсөлдөж байгаа сонгуулийн кампанит ажлын хугацаанд нэр дэвшигч нарын амь нас, аюулгүй байдалд халдах явдал удаа дараа гарсаар байгаа гэнэ. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд хоёр нэр дэвшигч халдлагад өртөн амиа алджээ. Ингэснээр сонгуулийн кампанит ажил эхэлснээс хойш нийт 18 хүн нас бараад байгаа аж. Улс төрийн намууд нэр дэвшигчдийн аюулгүй байдлыг хангахыг төрөөс шаардаж байгаа бол удирдлагууд ямар ч аргаар хамаагүй гэмт хэрэгтнүүдийг олж шийтгэхээ мэдэгдсэн байна.
Нас барсан хүмүүсийн зарим нь бүр албан ёсоор нэрээ дэвшүүлж ч амжаагүй байжээ. Ихэнхдээ Мичоакан, Герреро, Оахака мужуудад болсон уг хэргүүдийг дээрмийн болон хар тамхины бүлгүүд үйлдэж байгаа хэмээн таамаглаж буй аж.
Subscribe to:
Post Comments
(
Atom
)






Post a Comment