Home Интертайнмент Жон Ленноныг алсан алуурчин болон Жон Ленноны есийн тооны тухай
Жон Ленноныг алсан алуурчин болон Жон Ленноны есийн тооны тухай
By KhB At 2:54 AM 0
Сая сая хүмүүсийн шүтээн дуучин Жон Ленноны алуурчин Марк Чепмен гэгч өерийгеө дөвийлгөх донтой нэгэн байжээ. Энэ эр алдаршихын тулд Рональд Рейган, Элизабет Тейлор зэрэг нэг цуутай хүмүүсийг алахаар төлөвлеж байсан гэдэг. Харин 1980 оны 10-р сарын "Эсквайр"-т гарсан нэгэн нийтлэл түүний анхаарлыг Леннонд хандуулжээ. Чепмен зэвсгийн дэлгүүрээс тайрсан буу худалдан авч, Ленноныг алахаар шууд л Нью-Йорк руу нисчээ.
Энэ хотод тэр Манхэттэний дүүрэгг ирж, Жон Ленноны гэрийн ойролцоох зочид буудалд бууж бүхий л талаар бэлдэж эхэлсэн 5айдаг. "Ажлаа" шуурхайлах гэсэн тэр Ленноны гэрийн ойролцоо хэдэн цаг харуулдаж зогссон ч "бай" нь гарч ирээгүй тул больж, патрон худалдаж авахаар Атланта хот оржээ. Гэхдээ тэр яагаад ч юм энэ удаад алдартэй дуучныг алах бодлоо гэнэт өерчлен, буцаад Гонолулу руу ниссэн байна.
1980 оны 12-р сарын 7-ны өдөр боллоо. Буцаж ирсэн Чепмен ''Дакот"-ын орцны үүдэнд олон цаг хүлээж байгаад Ленноныг гарч ирэхэд гарын үсэг авчээ. Пол Гореш хэмээх гзрэл зурагчин Леннон цомог дээрээ гарын үсгээ зурж, Чепменд өгөх үеийн зургийг авч чадсан юм. Энэ үед таван цаг болж Жон, Йоко Оно нар өөрийн студи рүүгээ явж байсан ажээ. 22 цаг 50 минутанд тэдний лимузин буцаж ирэхэд Чепмен орцны үүдэнд зогссоор л байв. Леннон, Оно хоёрыг дөхеж ирэхэд тэрээр Жон руу буугаа шагайн таван удаа буудсан байна.
Эхний хоёр сум Ленноны нуруунд онож, өөр хоёр нь зүүн мөрөнд шигдэж, нэг сум хажуугаар өнгөрчээ. Жон орцны хаалгаа онгойлгож, цусаа гоожуулсаар хэдэн гишгүүр өгсөөд ойчлоо. Шөнийн жижүүр гүйж гарахын өмнө түгшүүрийн дохиог дарж, өөрийн зангиаг ашиглан Жоны асгарч буй цусыг тогтоох гэж оролдов. Энэ үед алуурчин Чепмен зугатсангүй, харин буугаа хаяад, ямар нэг товхимол уншиж байжээ. Эргүүлийн хоёр машин ирэн түүнийг баривчлахад тэр цагдаа нараас "Намайг битгий өвтгөөч" гэж гуйж байв.
Дараа нь тэр учиргүй уйлж "Би ганцаар энэ хэргийг үйлдсэн" гэж үглэсээр ачигджээ. Цагдаа нар "түргэн тусламж" ирэхийг хүлээлгүй, амьсгаатай төдий байгаа Ленноныг эргүүлийн машинд зөөж оруулан, давхисаар Рузвельтын эмнэлэгт хүргэсэн ч хөгжимчний бие тун найдваргүй байв. Нэг сум уушгийг цоолж, өөр нэг сум гол судсыг оносон байлаа. Доктор Стефан Линн "Түүнийг аврах ямар ч арга байгаагүй. Тэр цусныхаа бараг 80 хувийг алдсан байсан" гэж хожим нь мэдэгдсэн байдаг.
Subscribe to:
Post Comments
(
Atom
)




Post a Comment