Home Интертайнмент Селена Гомезийн тоглосон богино хэмжээний кино фэнүүдийг нь цочирдуулав
Селена Гомезийн тоглосон богино хэмжээний кино фэнүүдийг нь цочирдуулав
By KhB At 4:29 AM 0
Дуучин Селена Гомез Love Story нэртэй богино хэмжээний киноныхоо танилцуулгыг Youtube хуудсанд нийтлэсэн даруйдаа шүүмжлэлд булагджээ. Селенагийн дотны найз, найруулагч Петра Коллинсийн бүтээл болох уг бүтээлд учир нь үл ойлгогдом, аймшигтай олон дүрслэлтэй аж. Устай ваннд хөвөх хүний нүүр, хажуугийн өрөөний сандал дээр суугаа толгойгүй хүнээс эхлээд аймшгийн киног санагдуулам олон дүрслэлүүдийг нь үзсэн Селена Гомезийн фенүүд “Үнэхээр аймшигтай” гэдгээс эхлээд “ Хөөх, энэ үнэхээр гайхалтай бас айдас төрүүлэм бүтээл болжээ”, “Яаж бүх аймшгийн киноны дүрслэлийг гацхан бүтээлд багтааж чаддаг байнаа” гэхчилэн магтаал- шүүмжлэл хослосон сэтгэгдэл үлдээжээ.
Найруулагч Петра Коллинсийн хувьд Селена Гомезийн олон клипийг найруулж байсан туршлагатай, басхүү маш онцгой сэтгэлгээтэй нэгэн юм.
Subscribe to:
Post Comments
(
Atom
)
Post a Comment