Аргентиний шигшээ баг Хорватад 0:3-аар хожигдсоны дараа “Аргентиныг хожигдож байгааг харж амьдарч чадахгүй” гэсэн бичиг үлдээгээд сураггүй алга болсон энэтхэг залуу Дину Алексын цогцсыг өчигдөр олжээ. Тэрээр амиа егүүтгэсэн аж.
“Times of India” сонинд мэдээлснээр талийгаач амьд ахуйдаа найз нөхөдгүй, зожиг, ганцаардмал нэгэн байжээ.
Тэрээр амиа хорлохынхоо өмнө үлдээсэн захиандаа “Энэ дэлхийгээс одоо надад юу ч хэрэггүй. Би үхэхээр явлаа. Месси би чиний төлөө амьдарч байсан. Алтан цом өргөхийг чинь хүлээж байя” хэмээн бичсэн байжээ.
Post a Comment