“Хүүхдийн эмнэлэг дээр дадлага хийж байгаад нэг аймшигтай зүйлийг харлаа. Нэг нас ч хүрээгүй хүүхэд комд орчихсон, амьдрах ямар ч боломжгүй болчихсон байна. Ямар шалтгаантайг нь судалж үзсэн чинь “herpes simplex virus”-тэй хүнд үнсүүлснээс болоод вирус нь аманд ороод, цаашлаад тархинд нь хүрч, ажиллагаагүй болсон байна.
“Herpes simplex virus” хүнд нэг халдвал хэзээ ч биеэс салдаггүй, насан туршдаа хүний биед хадгалагддаг вирус юм. “Dormant virus” гэж нэрлэдэг. Энэ нь манай монголчуудын хэлдгээр хомхой долоох. Монголчуудын дийлэнхийн аман дээр хомхой долоож байсан гэвэл хилсдэхгүй байх. Тэгэхээр бараг бүгдээрээ тэр вирусын төв гэсэн үг. Тийм учраас айлын ХҮҮХЭД битгий үнсэж байгаач ээ гэж гуймаар байна.
Үнсүүлээд л шууд тийм болно гэж юу байх вэ гэж та бодож болох ч үнэхээр тийм тохиолдол байдаг юм байна. Эцэг, эхчүүдэд юун сүртэй юм бэ гэж бодож болохгүй. Бяцхан хүүхдүүд өөрсдийгөө хамгаалж чадахгүй болохоор та бүхэн цаашид сэрэмжлэх хэрэгтэй. Тиймээс хүүхдийн нүүрэн дээр битгий үнсээрэй. Өхөөрдөөд үнссэн нэгхэн үнсэлтээс болоод бяцхан охин амьдралгүй болсныг хараад сэтгэл минь өвдлөө” хэмээн фэйсбүүк хуудастаа нэгэн эмэгтэй бичсэн байв. Эл постыг сошиал орчинд олон мянган хүн шэйрлэж бие биедээ сэрэмжлүүлжээ.
Үнэхээр бид ийм юм байдаг гэж дуулаа ч үгүй байсан гэхэд болно. Бид өөрсдөө ч тэр, танил найз нөхөд ч үр хүүхдийн маань уруул дээр үнсэж байсан тохиолдол маш олон. Гэвч түүнээс үүдэлтэй вирусээр өвчилж, үхэх ч аюултай талаар хэн ч төсөөлөөгүй. Тиймээс эл вирусын талаар тодруулж, та бүхэнд мэдээлэл хүргэхээр шийдлээ.
Post a Comment