Наадам үзэхээр ирсэн жуулчин арилжааны БАНКУУДЫГ ЦӨЛМӨХ ЗОРИЛГОТОЙ байжээ


Сүүлийн үед арилжааны банкнуудаас их хэмжээний мөнгө залилдаг, хуурамч карт, пост машин ашиглаж их хэмжээний хохирол учруулдаг хэргүүд гарсаар буй. Тодруулж хэлбэл энэ төрлийн гэмт хэрэгт Монголчууд гэхээсээ илүү гадаад иргэд ихээхэн холбогдож байгаа нь анхаарал татаж байна.
Хамгийн сүүлд гэхэд Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид арилжааны банкны төлбөрийн картын мэдээллийг хууль бусаар олж аван хуурамч картуудад суулгаж гэмт хэрэг үйлддэг этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна. 
Хэргийг Монгол Улсын иргэн 1981 онд төрсөн А, Румын улсын иргэн 1978 онд төрсөн Е нар нь зохион байгуулалттайгаар бүлэглэн үйлддэг байсан бөгөөд гадаад улсын иргэдийн банкны картын мэдээллийг олж аван хууль бус үйлдэлдээ ашиглаж байсныг шалгалтын явцад тогтоожээ. Уг этгээдүүд Монгол Улсын нутаг дэвсгэрт 2018 оны тавдугаар сарын 30-ны өдрөөс энэ сарын 13-ны хооронд арилжааныбанкуудын бэлэн мөнгөний машин /АТМ/-аас удаа дараагийн үйлдлээр 10 орчим сая төгрөг гаргаж авсан тухайгаа мэдүүлсэн байна.
Тэд хоёр жилийн өмнөөс интернэтээр танилцан харилцаж эхэлсэн бөгөөд Румыны иргэн Е Монгол Улсын иргэн А-ын урилгаар манай үндэсний баяр наадмыг үзэх, аялал хийх зорилготой гэж виз мэдүүлэн өнгөрөгч тавдугаар сард Монгол Улсад ирсэн байжээ. Тэдэнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.


Post a Comment

Distributed by Gooyaabi Templates | Designed by OddThemes