ДАШТ-ий үеэр шар айрагны хангамж тасалдах аюул учрав


Европт нүүрстөрөгчийн давхар ислийн үйлдвэрлэл тасалдсантай холбогдуулан шар айраг, хийжүүлсэн ундааны нийлүүлэлтэд аюул учрав. 
Европын баруун хойд зүгийн чухал ханган нийлүүлэгчид хомсдолд орсноор хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр ихсэх учиртай шар айргийн борлуулалтад таагүй нөлөөлж байна.
Их Британийн шар айраг, пабны холбооны гүйцэтгэх захирал Брижид Симмондс “Энэхүү үйл явдал шар айраг үйлдвэрлэгчдийн хувьд FIFA-тай давхцаж байгаа нь азгүй тохилдол. Түүнчлэн нийт Европ даяар нүүрстөрөгчийн давхар ислийн хангамж тасалдсан нь Их Британийн шар айраг үйлдвэрлэгчдэд нөлөөлж эхэллээ.” гэсэн байна.
Хомсдол нь үйлдвэрлэлд хараахан нөлөөлж эхлээгүй ч анхаарал хандуулах хэрэгтэй гэж өөр нэг хийжүүлсэн ундааны үйлдвэрлэгч мэдэгдсэн юм.
Их Британийн хийжүүлсэн ундааны холбооны захирал Гэвин Партингтон хэлснээр Хойд Европын нүүрстөрөгчийн хомсдол нь хоол, ундааны салбарын өргөн хүрээний бизнесүүдэд нөлөөлж байгаа аж. “Их Британийн хийжүүлсэн ундаа үйлдвэрлэгчид үйлчилгээгээ хэвийн үргэлжлүүлэхийн тулд хангамжийн бусад эх үүсвэрийг эрэлхийлж байгаа”-г тэрбээр нэмж хэллээ.
Европт хүнсний зориулалттай нүүрстөрөгчийн чухал эх үүсвэр нь аммиакийн үйлдвэрүүд. Гэвч Умард Европын аммиакийн таван гол үйлдвэр зуны эхэн сарын арчилгаа үйлчилгээ хийхээр үйлдвэрлэлээ түр зогсоосон байна.
Эх сурвалж: Financial times

Post a Comment

Distributed by Gooyaabi Templates | Designed by OddThemes