ДАШТ 2018: Шведүүд тун чухал гурван оноо авлаа


Хөлбөмбөгийн ДАШТ олон олон сенсацитайгаар амжилттай үргэлжилсээр байна. Өнөөдрийн эхний тоглолтыг БНСУ - Шведийн шигшээ багууд Нижный Новогрод хотноо хийлээ. Европын төлөөлөл Шведийн шигшээ баг БНСУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийг 1- 0 харьцаагаар хожиж маш чухал гурван оноогоо авлаа. Өнөөдрийн тоглолт тун тэнцүү явагдсан боловч Өмнөд Солонгосын хамгаалагчийн гаргасан алдаа багаа хожигдолд хүргэлээ.  
 Солонгосын хамгаалагч Ким Мин Вугийн гаргасан алдааг шүүгч бичлэг удаашруулж үзээд торгуулийн цохилт хийх эрхийг Шведэд өгсөн. Шведүүдээс энэ чухал боломжийг багийн ахлагч А. Глюнквист алдсангүй, цохилтыг амжилттай хийн тооны харьцааг нээлээ.
 Англид шилдэг тоглолтоо үзүүлж буй Сон Хён Мин тэргүүтэй Хангүг залуус онооны харьцааг тэнцүүлэх гэж бүх хүчээ дайчлан тоглосон ч амжилт олсонгүй. 
Дэлхийн аваргын "F" хэсэгт Герман, Мексикүүдтэй учраа таарсан энэ хоёр баг өчигдрийн тоглолтоос олон зүйл ойлгосон. Ялангуяа дараагийн тоглолтоо хожигдол амссан Германтай хийх Шведүүд  өнөөдөр оноо салгахгүй бол болохгүйгээ мэдэж байсан учраас хүнд даалгавараа маш сайн биелүүлж чадсан юм. 
Өмнөд Солонгос харин дараагийн тоглолтоо Мексиктэй хийнэ. Эхний тоглолтоосоо оноо авч чадаагүй Солонгосын баг Мексиктэй сайн тоглож хожил байгуулахгүй бол гэртээ харихаас өөр зам үгүй. Тэднийг Германчууд тэднийг хамгийн сүүлд хүлээж байна. Өчигдрийн тоглолт энэ хэсгийн байдлыг ээдрээтэй болгож орхисон. Мексикчүүд 4 оноо авахад л хэсгээ тэргүүлнэ. Харин Германчууд дараагийн хоёр тоглолтондоо заавал хожил байгуулах гэж улайрана. "Ф" хэсгийн тоглолтууд ийнхүү дуулиантай үргэлжилсээр байна.





Post a Comment

Distributed by Gooyaabi Templates | Designed by OddThemes