ДАШТ 2018: Бельги залуус Панамд "Хичээл заав"

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ""хэсгийн эхний тоглолт дөнгөж сая өндөрлөлөө. Хэсгээ тэргүүлж буй Бельгийн шигшээ баг өнөөдөр эхний тоглолтоо Панамын эсрэг Сочи хотын Фишт цэнгэлдэх хүрээлэнд хийсэн юм. 
Уг тоглолт Бельгийн шигшээ багийн илт давмгайлал дор явагдаж, ДАШТ-д анх удаа тоосоо өргөж буй Панамыг 3:0 харьцаагаар хожил байгууллаа. Бельгүүд тоглолтын эхнээс л довтолж Панамын хаалгач Х.Пенедог шалгаж эхлэв. Панамын шигшээ тэдний довтолгоог ээлж дараалан хамгаалсаар, хааяа нэг өөрсдөө довтолгоо хийсээр эхний хагас өндөрлөв. 
Хоёрдугаар үе дөнгөж эхлээд 47 дахь минутад Дрис Мертенс өөр дээрээ ирсэн бөмбөгийг гайхалтай ур чадвар гарган өшиглөөд Панамын хаалганд гоол хийв. Нэгэнт гоолын салхийг нээсэн учраас Бельгүүд ээлж дараалан довтолсоор Кевин де Брюйнегийн дамжуулалтаар Ромелу Лукаку 69 дэх минутад удаах гоолыг хийв. Үүнээс нэг их удалгүй 5 минутын дараа Эдин Азарын дамжуулалтаар мөнөөх Лукаку дахин гоолдож тоглолтын эцсийн цэгийг тавив. Ингэснээр Бельгүүд итгэл төгс хэсгээ тэргүүлж эхэллээ. 







Post a Comment

Distributed by Gooyaabi Templates | Designed by OddThemes