Поп Сараа Никитон Баачка хоёрын дотно учрал


Урлаг соёлынхон тэр дундаа рок, попын алтан үеийнхэн хоорондоо их дотно амь нэгтэй гэмээр байдаг. Саяхан Поп хатагтай Сараа, дуучин Бачка нар манай папараццид өртсөн юм. Санаандгүй нэг газар таарсан хоёр дуучин маань маш дотно золгож, мэнд мэдэлцэж байлаа. Энэхүү хоёрын ийн дотно учрал нь олны анхаарлыг  ихэд татах ажээ.
Бачкагийн хувьд бол хүчтэй баргил хоолой, өвөрмөц имиджээр дахин давтагдашгүй нэгэн. Харин Сарантуяа бол энэ жил өөрийн үүх, түүхээр ном гаргаж, хөдөө орон нутгуудаар тоглолтоо хийж уран бүтээлийн ажил ихтэй байгаа. Ер нь манай рок, попыг Сараагүйгээр төсөөлөхөд бэрх. Өөрийн арилшгүй түүхийг хэдийнээ бүтээсэн хүн гэхэд болох юм.




Post a Comment

Distributed by Gooyaabi Templates | Designed by OddThemes