Их Аварга Асашёорюү Дагвадорж Ерөнхийлөгчийн охин Б.Намуунтай хайр сэтгэлийн холбоотой болсон гэх яриа хэсэг цахим ертөнцийг шуугиулаад авсан. Тэрээр энэхүү сенсаацид өөрийн биеэр тайлбар хийгээд авсан. Ганц бие амьдралдаа цэг тавихаар шийдсэн тэрээр “Намайг хайрладаг бүсгүй одоо намайг юу гэж бодох юм бэ? Намайг бас бод л доо та нар одоо. Аягүй эвгүй байдалд оруулаад байх юм аа, ямар хэцүү юм бэ.
Удахгүй нэг хүнтэй сууна аа сууна тэгж байгаад за юу, гэхдээ л Ерөнхийлөгчийн охин биш за юу, хэлчихье” хэмээгээд авсан бөгөөд олон нийт түүний гэрийг гийгүүлж хамтдаа туурга тусгаарлахаар болсон азтай бүсгүйг чухам хэн бэ гэдэгт чих тавин суугаа аж. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар түүний найз бүсгүй Монголын “Urban Jeans” брэндийн нүүр царай, моделиор ажиллаж байсан нэгэн гэх бөгөөд тэдний хуримын тов хэдийнээ гараад амжсан гэнэ. Нар хур тэгширсэн намрын налгар өдрүүдэд хурим найраа хийхээр зэхэж буй тэд Зайсанд хамтдаа амьдарч буй гэх бөгөөд тун удахгүй бууриа сэлгэхээр төлөвлөж байгаа ажээ.
Post a Comment