П.Шүүдэрцэцэг Тодгэрэлийг орхин экстэйгээ эргэн нийлэв


Цахим ертөнцөөр дуулиантай учрал, хагацалыг үзүүлж бас дахин халуухан хайртайгаа учирж, хайранд умбаж яваа бүсгүй бол жүжигчин П.Шүүдэрцэцэг билээ. Жүжигчин мэргэжлээр төгсөөгүй ч өөрийн авьяас чадвараа дэлгэцийн урлагт зориулан байгаа энэ шавилхан бүсгүйг мэдэхгүй хүн ховор. Урлаг судлаач мэргэжлээр СУИС-ыг төгссөн гэдэг. Урлагийн л хүн болсон хойно үг хэл, үйл хөдлөл нь олны анхаарлыг татаж, хэл аманд өртөж байдаг нь бараг л хууль шахуу болсон цаг. Жүжигчин бүсгүйн хувийн амьдралыг энэ шуугиан мөн л тойрсонгүй дайрч гарсан. “Мixx” хамтлагийн гишүүн Темпотой хайр сэтгэлээр холбогдож, олон залууст үлгэр дууриалал үзүүлж байсан ч тэдний харьцаа зуурдхан байсан. Темпогоо бурханаас илгээсэн амраг хэмээн нэрийдэж байсан ч харамсалтай нь удалгүй өөр нэгнийг буюу Драмын театрын жүжигчин Тодгэрэлийг ээлжит хайраараа зарлаж мөн л бурхан илгээсэн амрагаараа нэрийдэж хайрандаа умбаж яваа нэгэн. Тэгвэл саяхан П.Шүүдэрцэцэг Тодоогоо орхиж экстэйгээ эргэн нийлсэн үү гэмээр зураг цахим орчинд тархаж байна. Тэд маш дотно хамтдаа жаргалтай буй зураг хүмүүсийг энэ хоёр эргэн нийлсэн үү гэх асуултад эрхгүй хүргэж байна. Тэгвэл экс хосууд хамтдаа нэгэн рекламны зураг авалтанд ийн оржээ. Мэдээж ингэж зураг авалтан орох нь тэдний нандин дурсамжуудыг сэргээсэн нь лавтай. Харин Шүүдэрээг алган дээрээ бөмбөрүүлж буй Драмын жүжигчин Тодоод тийм ч сайхан байгаагүй нь лавтай.






Post a Comment

Distributed by Gooyaabi Templates | Designed by OddThemes