Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Месси хэр тансаг амьдардаг вэ?


Лионель Месси (Lionel Messi) бол маргаангүй одоо цагийн хамгийн шилдэг тоглогчдын нэг билээ. Мессигийн ур чадвар түүнд хэмжээлшгүй баялгийг авчирсныг "Forbes" сэтгүүлээс гаргасан 2018 оны хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтаас харж болно. Жагсаалтын тэргүүн байранд АНУ-ын мэргэжлийн боксчин Флойд Мэйвезер (Floyd Mayweather) орсон бол алдарт хөлбөмбөгчин Месси хоёрт нэрлэгдсэн байна. Харин түүний өрсөлдөгч Кристиано Рональдо (Cristiano Ronaldо) гуравт удаалжээ. "Барселона" багийн од тамирчин хэмжээлшгүй алдар нэр, эд  хөрөнгөтэй ч чимээгүй, даруухан амьдардаг хүн юм. Түүнийг 200 мянган ам.долларын машин унаж, тансаг байшинд амьдардгийг бид мэднэ. Харин бусад нь нууцлаг хэвээр байдаг. Тиймээс Мессигийн талаарх зарим мэдээллийг та бүхэнд сонирхуулахаар бэлдлээ. 

Лионель Месси 2018 онд 111 сая ам.долларын ашигтай ажилласан.


Тэр жил бүр 80 сая ам.доллар авах нэмэлт гэрээг "Барселона" багтай өнгөрсөн онд хийжээ.



Месси зар сурталчилгаанаас жилд 27 сая ам.доллар олдог.


Лионель Месси "Adidas"-тай насан туршдаа хамтарч ажиллах гэрээ байгуулсан.


Мөн ундаа үйлдвэрлэдэг "Gatorade", "Pepsi", болон төлбөрийн картын "Mastercard"-тай гэрээтэй ажилладаг.


Хэрэв өөр баг түүнийг авахаар болбол "Барселона"-д 835 сая ам.доллар төлөх ёстой гэнэ.


Лионель Месси Испанийн Кастельдефельс хотын захад орших хувийн эдлэндээ гэр бүлийн хамт амьдардаг.


Тэр багадаа амьдарч байсан байшингаа яг тэр хэвээр нь хадгалдаг. Гэхдээ тэнд хэн ч амьдардаггүй.


Лионель Месси ээжтэйгээ маш дотно.


Түүний хамгийн сайн найз нь "Барселона" багийн хамтрагч Луис Суарез (Luis Suarez) юм.


Тэрээр "Ballon d'Or gala" хөлбөмбөгийн шагнал гардуулах ёслол руу хувийн онгоц хөлөглөн очжээ.


Лионель Месси багаасаа үерхсэн Антонэлла Рокуззо (Antonella Rocuzzo)-той гэрлэсэн.


Тэд багадаа нэг хотод өсч торнисон бөгөөд эцэг эхчүүд нь найзууд байжээ.



Багаасаа үерхсэн хос одоо гурван хүүхэдтэй, өнөр бүл болсон байна.



"Барселона"-гийн цомыг барьж баярлах гол хүмүүс нь Мессигийн хүүхдүүд яалт ч үгүй мөн.


Лионель Мессигийн тансаг хэрэглээг шагнал гардуулах ёслолд өмссөн доорх хослолоос нь харж болно.



Мөн хөлбөмбөгийн фанат номлогчтой уулзахдаа өмссөн хослолыг ч энд дурдах хэрэгтэй.

Цунамид өртсөн япон хүмүүст туслах зорилгоор өөрийн хөлний хэвийг авч алтан цутгамал хийхийг Месси зөвшөөрч байсан. Тэр цутгамал алтан хөл таван сая ам.доллараар зарагдаж байжээ.



Месси тансаг амралтад дуртай.



Мөн тэр алдартай хөгжимчидтэй уулзах боломжийг алддаггүй.



Алдартай тамирчидтай ч уулзах дуртай гэнэ.



Гэхдээ тэр татвараас зугтсан хэмээн шүүхэд дуудагдан торгуулж байсан.



Гэвч бусад тамирчдаас ялгаатай нь тэр өөрийн хувийн амьдралаа брэнд хөгжүүлэхэд ашигладаггүй. Түүний инстаграм хаяг түүний л тухай байдаг.



Тодруулбал, Түүний инстаграмд Месси гэр бүлтэйгээ, багийнхантайгаа амарч хөгжилдөж байгаа зураг эсвэл түүний том нохойн зураг л байдаг.




Лионель Мессигийн амьдралыг түүний өрсөлдөгч Кристиано Рональдотой маш их харьцуулж ярьдаг. Рональдо бол олны анхаарлын төвд байх дуртай шүү дээ.




Post a Comment

Distributed by Gooyaabi Templates | Designed by OddThemes