Энэ жил оросууд төсөөлж байснаас илүү амжилт үзүүлж, нутаг нэгтнүүдээ баярлуулсан билээ.
Хэдий зорилгоо биелүүлж, аваргыг цомийг өргөж чадаагүй ч гэлээ түүхэн амжилтын эзэн болцгоосон багийнхандаа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин баяр хүргэсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Кремлийн тэргүүн өчигдөр “Хорватын шигшээ багийг ялж чадаагүй ч гэлээ та бүхэн баатрууд билээ. Та бүхэн бүх хүчээ дайчилсан. Та нараар бахархахаас өөр замгүй” хэмээн хэлжээ.
Тэрбээр ОХУ-Хорватын шигшээ тоглолтыг дэргэдээс нь үзэж, багаа дэмжсэн талаар өнөөдөр Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песклов мэдэгдлээ.
Post a Comment