Монголын үндэсний бөхийн холбооноос баяр наадам дөхөж буйтай холбогдуулан "наадмын сорилго" барилдаанаа зохион байгуулах, төрийн наадамд зодоглох бөхчүүдээ бүртгэх зэрэг төлөвлөгөөт ажлуудаа хийхээр хоёр хоногийн өмнө БЗД-ийн цагдаагийн 2-р хэлтсээс бөхийн өргөөгөө хүлээн авч, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхээр болсон билээ. Гэтэл өнөөдөр дархан аварга А.Сүхбат өдрийн 14 цагт хамгаалалтын 20 гаруй залуус дагуул ирэн дахин бөхийн өргөөний хаалгыг эвдэж, үймээн дэгдээлээ. Өчигдөрхөн Цагдаагийн газраас "дахин бөхийн өргөө рүү дайрч, үймээн самуун дэгдээж болохгүй" гэсэн албан шаардлагыг хүргүүлсээр байтал Л.Чинбат, А.Сүхбат нар шаадлагыг үл хэрэгсэл дахин үймээн дэгдээв. Цагдаа нар ирж хэргийн газарт үзлэг хийж, бөхийн өргөөг дахин цагдаагийн хамгаалалтад авч битүүмжиллээ.
Home Шар мэдээ А.Сүхбат аварга дахин бөхийн өргөө рүү дайрлаа...
Subscribe to:
Post Comments
(
Atom
)








Post a Comment