Тэмээтэй аялагч Байгалмаа болон Цэнхэр үст Цэрэн нарын маргаан нэг хэсэг цахим орчныг шуугиулаад авсан. “Тэмээ унаад эх орноосоо зугттал бэрээ битгий
зовоо” хэмээх хошин яриа хүртэл олны дунд тархаад авсан бөгөөд тэд бүхнийг цаг хугацаанд даатган үлдээхээр шийдэв бололтой.
Өөрийнх нь аялалд нэгдэхийг хүссэн хэн бүхэнд нээлттэй гэдгээ дурдаад авсан тэрээр “Ооооо мэнд байцгаана уууууууу. Булган сумын онцгой байдлын дарга
ирж уулзаад тэмээдэд тэжээл өгөхөөр болоод явлаааа. Монгол улсын онцгой байдлын алба,Ховд аймаг болон Булган сумын Онцгой Байдлын газрын удирдлага
болон халуун амиа үл хайрлан бусдын төлөө зүтгэдэг мянга мянган хүмүүстээ маш их баярлалаа.
За тэгээд сэтгэл санаагаа сайхан тайван байлгацгаагаарай. Би ч яахав хийморь сэргэтэл хэдэн сар сайхан нүдүүллээ ….Одоо зүгээрээ даваад л гарна. Сайхан
амар асар бэлэглэсэн Амар асрын хамт олон,аяны угсардаг гэр бэлэглэсэн дархан даваа ахдаа баярлалаа. За тэгээд аялалд минь урт богино ямар ч хугацаанд
нэгдэж болно…
Би та нартаа аль болох гэгээлэг байх гээд зовсон,зүдэрснээ нууж сайн байгаа л гэж үргэлж пост оруулдаг…Ирээд хамтдаа 1,2 хоног хээр байж тэмээ мал
маллаад аялж болно шүүү …хэнийг хэзээд ч хамаагүй хүлээж авна….
Мэдээж хүн болгонд зовлон байдаг,зарим нь дэндүү сайн нууж чаддаг гэдэг тэ” хэмээсэн байна.
Home Шар мэдээ Тэмээтэй аялагч Байгалмаа цэнхэр үст Цэрэнтэй эвлэрэхэд бэлэн хэмээн мэдэгдлээ.
Subscribe to:
Post Comments
(
Atom
)
Post a Comment