Кристиано Рональдо (Cristiano Ronaldо)-г мэдэхгүй хүн үгүй. Түүний "Real Madrid"-тай хийсэн хэдэн арван сая долларын гэрээ нь спортын ертөнцийн хамгийн том тохиролцоонуудын нэг болсон билээ. Тэгвэл "Forbes" сэтгүүлээс гаргасан 2018 оны хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтын гуравт нэрлэгдсэн эрхэм өөрийн хөдөлмөрөөр олсон мөнгөө хэрхэн үрж байгаа болон түүнээсээ ч илүүг хэрхэн олдог талаар та бүхэнд хүргэе.
Тэр өнгөрсөн 12 сард 108 сая ам.долларын ашигтай ажилласан гэж "Forbes" сэтгүүл мэдээлсэн.
Үүний 47 сая ам.долларыг "Tag Heuer", "Herbalife", болон "Nike"-ийн зар сурталчилгааны гэрээнээс олжээ.
Түүний "Nike"-тай хийсэн шинэ гэрээнд үлдсэн амьдралынх нь турш жил бүр 19 сая евро өгөхөөр тусгасан байдаг. Энэ нь Рональдо 73 хүрэх үедээ нийт 800 сая евро буюу нэг тэрбум ам.доллар "Nike"-аас авсан байна гэсэн үг юм.
Кристиано Рональдо мөн "Castrol", "Samsung", "KFC" гэсэн компаниудтай ч гэрээтэй ажилладаг.
Тэрээр инстаграмд 130 сая, фэйсбүүкд 122 сая, твиттерт 72 сая дагагчтай.
"Real Madrid"-ын түүнд өгдөг 61 сая ам.доллар (46 сая евро)-ын цалин болон цалингийн нэмэгдлүүд нь зар сурталчилгаатай харьцуулашгүй том гэрээ юм.
Хэрэв өөр баг түүнийг авахаар болбол "Real Madrid"-д нэг тэрбум ам.доллар төлөх ёстой гэнэ. Тэгвэл алдарт хөлбөмбөгчин залуу энэ бүх мөнгөө хэрхэн үрдэг вэ?
Рональдогийн хамгийн том сонирхол нь машин юм. Тэр зурагт үзүүлсэн "Maserati"-гаасаа гадна 300 мянган ам.долларын "Lamborghini Aventador" унадаг.
Мөн түүнд "Bentley", "Porsche", "Mercedes" загварын машинууд ч бий.
Рональдо машинууддаа тийм ч гамтай ханддаггүй. Тэр 320 мянган ам.долларын үнэтэй "Ferrari"-гаа 2009 онд хэрхэн сэг болгосныг доорх зургаас харна уу.
Тэрээр архитектурч Иохан Торрэс (Joaquin Torres)-ын барьсан 7.1 сая ам долларын үнэтэй Мадрид дахь эдлэнд амьдардаг.
Үнэхээр сайхан эдлэн шүү.
Post a Comment