“Ньюс” агентлаг долоо хоног бүрийн ням гаригт “Сошиалаар сонин юутай' буланг хүргэдэг. Энэ удаад бид жиргээчдийн дунд хамгийн их шүүмжлэл өрнүүлсэн хоёр асуудлыг хөндлөө.
УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбат өнгөрсөн баасан гаригт /2018.06.22/ Бөхийн өргөөг хүчээр авах гэсэн оролдлого хийснийг жиргээчид үндсэндээ шүүмжилжээ.
А.Сүхбат аварга олон хүнийг бөх үздэг болгосон бол одоо мөн л өөрөө бүр олон хүнийг бөхөд дургүй болгож байна
Сүхбатыг дэмжиж, унахаар нь уйлж байсан гэнэн тэнэг үеийг минь #бурхан_өршөө
329 сумаасаа тус бүр нэг, дээр нь аймаг, цэргийн цолтой сайхан залуусаас 512 хүртэл нэмж бүртгээд авлигагүй, цолны наймаагүй, сэргээшгүй, жалга довны үзэлгүй, булхайгүй, аварга нэртэй новшнуудгүй сайхан наадацгаая. Бат-Эрдэнэ, Сүхбатаар Монгол дутлаа юу..
Наадам бол бүх монголчуудын уламжлал. Бөхчүүд бол түүний эзэн огт биш. Тэр тусмаа тодорхой хэдэн эго өндөртэй хүмүүс. Оролцох нь ороод, журмаа дагахгүй нь завсарлаад л явах нь зүй. Бөхийн хэдэн холбоо байх нь Наадамд ямар ч хамаа бхгүй. 10 бсан ч Ок. Тэр бол бөхчүүдийн л асуудал
Монгол бөхийн бэлэг тэмдэг болсон томчууд нь хэрэлдээд байгаад нуулгүй хэлэхэд баяртай бга шүү. Монголчуудын хүндэтгэлийг бүр барж идэг, амар. Тэгээд хүн тоохоо болихоор мэргэжил, боловсролын урдуур орж улс сүйрүүлж явдгаа болино биз.
Post a Comment