
Загвар өмсөгч Чингүүний хувийн амьдрал тун ч дуулиан шуугиантай үргэлжилж буй. Анхны эхнэрээсээ салан “Их Засаг” их сургуулийн захирал Ням-Осорын охин хөтлөгч Ундралтай дэр нэгтгэсэн тэрээр эхнэрээ ихэд хайрлан халамжилж буй харагддаг. Нэг хэсэг салах дээрээ тулан муудалцаад авсан тэд эргэн нийлж хувийн бизнесээ шинээр эхлүүлээд буй. Эхнэртээ өөрийн гараар тавилга хийж өгсөн нь олон хүнд таалагдан түүнийг захиалгаар дарж орхисон бөгөөд үүн дээр тулгуурлан тэрээр шинэхэн бизнесээ цэцэглүүлээд буй аж. “Star kitchen” нэртэй тавилгын үйлдвэр ажиллуулж эхэлсэн тэрээр “Анх эхнэртээ зориулж шүүгээ хийж өгсөн минь 3000 share хэдэн мянган like маш олон хүнээс захиалга өгье гэсэн msg ирж билээ. Одоо бодоход би өөрөө юм хийх их дуртай хүн байсан байна. Өдийг хүртэл 10 гаран өөр төрлийн салбарт ажиллаж үзсэн ч одоо хийж байгаа тавилгын компани маань миний хамгийн дуртай ажил болж таарлаа. Бид бүгдэд хүсэл мөрөөдөл бий гагцхүү дуртай зүйлээ л хийх нь жаргал юм байна. Намайг өөрчилсөн тэр олон захиалга өгье гэж бичсэн хүн бүрт баярлалаа. Ирээдүй бидэнд хөгжих боломж бас өөрсдийгөө сорих боломж байнга гаргаж өгөх юм” хэмээсэн байна. “Хүннү” группээ удирдахаас илүү баяр баяслыг энэхүү ажлаасаа мэдэрч буй тэрээр тавилгын бизнесийн амтанд эргэлт буцалтгүй орсон бололтой.
Post a Comment