Зөн билгийн тулаан” шоуны хурц тод оролцогчдын нэг бол оньсого мэт Жулия Ванг юм. Уг шоуны 15 дахь сезоны мянга мянган үзэгчид финалын шатанд түүний төлөө саналаа өгч, бүсгүйн ер бусын авьяас чадварт үнэхээр итгэж байсан билээ.
Тэгвэл, “Зөн билгийн тулаан”-ы од бүсгүй өөрийгөө хэзээ ч шидтэн, далдыг мэдрэгч байгаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн тухай Super суваг мэдээлжээ.
Шоуны ялагч эмэгтэй сүүлийн дөрвөн жилд танигдахын аргагүй өөрчлөгдсөн байна. Тэрээр турж, үсээ богино засуулан, эрэгтэй хувцас өмсдөг болсон аж.
Мөн хэзээ ч урт үстэй байхыг хүсдэггүй байсан боловч шоуны зохион байгуулагчид түүнээс эмэгтэйлэг байдал шаардсан учраас парик зүүж, өөрийн хэв маягаа өөрчлөхөд хүрсэн хэмээн инстаграмм хуудсандаа бичсэн байна.
Post a Comment