Брэд Питт хүүхдүүддээ хориг тавьжээ



Брэд Питт, Анжелина Жоли нарын харилцаанд дахиад л асуудал үүссэн байна. Асуудлын сэдэв нь мэдээж тэдний хүүхдүүд юм. Холливудын нэрт жүжигчин эр хүүхдүүдээ “Малефисент-2” кинонд тоглуулахаас татгалзаж байгаа гэнэ. Киноны гол дүрийг Жоли бүтээх аж. 

Жоли хүү Нокс, охин Шайло нарыгаа уг кинонд тоглуулахаар зүтгэж байгаа гэнэ. Харин Питт үүнийг болохгүй зүйл хэмээн үзжээ. Өдгөө Жоли хүүхдүүдтэйгээ хамт Лондонд байгаа бөгөөд хүүхдээ хэн нь асрамжлах тухай асуудал одоог хүртэл шийдэгдээгүй байгаа билээ. 

Post a Comment

Distributed by Gooyaabi Templates | Designed by OddThemes