“Буян” Б.Жаргалсайхан: Ээлжийн хоолондоо орох гээд гараа өргөж байгаа өлссөн хүүхдүүд шиг л...


МАН-ын залуусд хандан "Буян" Д.Жаргалсайхан ийн хэлжээ.
-Бөгсөө гүйцэт арчиж сураагүй нусгай цөөврүүд ээлжийн хоолны төлөө шүлсээ савируулаад л нэгнээ муулаад л явах юм. Хууль тогтоох байгууллагад байгаагаа ойлгодог ч юм уу үгүй ч юм уу.
Хацар дээрээс нь мөөмний сүү арилаагүй юмнууд улс төрд орох ямар хор уршигтай гэдгийг Баярцогт, Гантулга мэтийн банди нар харуулсан биз?
Ээлжийн хоолондоо орох гээд гараа өргөж байгаа өлссөн хүүхдүүд шиг л...
Залуучуудын оронд залуучуудыг төлөөлж төрд суугаа та нар ийм унхиагүй, арчаагүй байхаар бусад нь ямар байх нь ойлгомжтой ш дээ. Залуу улсууд байж яасан муухай шуналтай, ёс суртахуунгүй, ухамсаргүй юм. Улангасаал солиорцгоогоод байх юм. Жаахан хүмүүжилтэй, моральтай, ах захтай бай л даа хогийн шаарнууд аа. Монголын ард түмэн харж байгаа шдээ, хоорондоо уралцах наад хэрүүл чинь ард түмэнд ямар хэрэгтэй юм. Ард түмэнд хэрэгтэй ажил хий л дээ.

АХ НЬ САНАА ӨГЬЕ.
Хэрүүл хийхийн оронд хүүхдийн эрхийг хамгаалах хууль, архи спиртийг төрийн хяналтанд авах бодлогын хууль барьж аваад яв. Томчууд нь архинд живээд, хүүхдүүд нь хараа хяналтгүй боллоо шд. Бас тэр хөдөө аж ахуйд тулгуурласан ганц том үйлдвэрийн төсөл хөөцөлдөөд гүйгээч!!!

Post a Comment

Distributed by Gooyaabi Templates | Designed by OddThemes