Өнгөрсөн оны хамгийн их ашиг орлогоороо тэргүүлсэн киноны нэгээр шалгараад байгаа “Хувьсал” продакшны бүтээл “Зүрхээр наадагч” УСК оюуны өмчид халдсан хэмээн мэдээлэл цацагдаад байгаа. Учир нь яруу найраг Х.Тэргэлийн ах дүүсийн нэрийг зөвшөөрөлгүй ашиглаад зогсохгүй аавынх нь бичсэн
Тэргэл саран
Ялгуун сайхнаар
Энхжин мандмой"
Ялгуун сайхнаар
Энхжин мандмой"
гэдэг шүлгийг ч бас зөвшөөрөлгүй ашигласан талаар тэрбээр цахим хуудсаараа дамжуулан илэрхийсэн. Гэвч “Хувьсал” продакшныхан энэхүү үйлдэлдээ өнөөдрийн хүртэл албан ёсны хариулт өгөөгүй байгаа гэнэ. Яруу найрагч Х.Тэргэл өөрийн цахим хуудсанаа “Хулгайч луйварчид өөрсдийнхөө байнгын дүрээ л хуулбарлан, хулгайлсан кинондоо гаргадаг аж. Жүжигчин Ганчимэгтэй миний бие удаа дараа холбогдохыг оролдсоны эцэст өчигдөр холбогдож наад шүлгээ хэзээ бичсэнээ л хэлээд өгнө үү гэв, утсаа таслан зугтав."Тэргүүн "сониныхон тэдэнтэй холбогдож тодруулга өгнө үү гэжээ. Тайлбарлах шаардлагагүй гэж хариулсан байна.... Аргагүй л гаршсан их гарын хулгайчдын хариулт байна шүү. Би хэрвээ ийм байдалд орсон бол хүний нүүр харж чадахгүй ээ. Ядаж хүн чанар үр хүүхдээсээ ичээд Уучлаарай гэж хэлэх байлаа. Хэр удаан үнэнээс зугтааж явахыг, хэр удаан үйлийн үрээс нуугдахыг тань харж л сууяа, жүжигчин нэрийг гутаасан Хувьсал хэмээх нэртэй луйварчдыг. Үнэнээр явж буй хүнд өвгөдийн сүнс тусалдаг, үнэнээр амьсгалж буй үйл тэнгэр бурханд ивээгддэг жамтай” хэмээн бичжээ.
Post a Comment