Хөтлөгч Одко ч аргагүй л өөр хүн болжээ


Нэгэн үе UBS телевизээр овоглож, эрэлттэй хөтлөгч асан Одгэрэл тайзнаасаа буугаад нэлээд уджээ. Анхлан амьдралаа эхлүүлж, дасаж дурласан мэргэжлээсээ холдох болсон шалтгаан нь мэдээж гэр бүл. Гэр бүлийн амьдралдаа илүү анхаарч, гэрийн сайн эзэгтэй байхаар шийдсэн Одко ер нь л бол олны өмнө харагдахаа больсон. Хамгийн сүүлд UBS телевизийн бүтээл “Говийн домог” киноны нээлт болон “Хайрын хурим” даашинзны үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн нь ойрын хэдэн жил харагдаагүй ховорхон дүр байсан юм. Түүний эргэн гарч энд, тэнд нээлт, шоу болж байгаа үед харин ч нэг чаддаг сайн ажилдаа орно гэсэн хүмүүс байсан юм. Гэвч тэр үгүй аж. Харин ч зуны хэдэн сар хотоос зайдуу зусландаа гарч хүүхдүүддээ анхаарал хандуулах гэж байгаа юм байна. Тэрээр “тун удахгүй зусландаа гарах гэж байгаа бөгөөд гарах бэлтгэл ажил эхэлсэн. Хоёр үрээ агаар салхинд байлгаж, хацрыг нь сайртуулж, элсэн дээр эрхлүүлэх цаг ирлээ” гэсэн байна.

Post a Comment

Distributed by Gooyaabi Templates | Designed by OddThemes