Загвар өмсөгч Жоржиана Родригес нь Роналдотай албан ёсоор гэр бүл болвол түүний 3 хүүхдийн ээж болох юм. Тэрээр Лондон хотод загварын чиглэлээр суралцахынхаа өмнө бүжгээр хичээллэдэг байжээ. Хосууд Диснейлэндэд хамтдаа явж байсан нь олны анхаарлыг татаж, тэдний талаар цуурхал гарсан юм. 2016 оны сүүлээр албан ёсоор болзож байгаагаа олон нийтэд зарлажээ.
Жоржиана Родригес нь Испанийн Мадрид дахь Gucci брэндийн дэлгүүрт ажиллаж байхдаа Роналдотай танилцсан бөгөөд үүнээс хойш нууцаар болзож эхлэсэн гэдэг. 2017 онд найз бүсгүйгээ жирэмсэн болсон тухай Роналдо мэдэгдсэн бөгөөд энэ тухайд тэрээр "Би маш их аз жаргалтай байна, маш их" хэмээн сэтгэлийнхээ үгийг хуваалцжээ.
Post a Comment