Ким Жон Уны ахыг хороосон хоёр эмэгтэй хөлсний алуурчид байсан нь тогтоогджээ


Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны ах Ким Жон Нам өнгөрсөн онд Малайз улсад бусдын гарт амиа алдсныг та бүхэн санаж байгаа байх. Тус хэрэгт Индонезийн иргэн Сити Аиша (Siti Aisyah) болон Вьетнамын иргэн Дон Ти Хуонг (Doan Thi Huong) нарыг сэжиглэн баривчилж байсан. Ким Жон Намыг Малайзын онгоцны буудлаас гарч байхад уг хоёр бүсгүй "VX" гэх химийн хорт бодис нүүрэнд нь түрхэн аминд нь хүрсэн гэж цагдаагийн газар үзэж байгаа юм. Хоёр эмэгтэй өөрсдийгөө буруугүй хэмээж байгаа төдийгүй телевизийн реалити шоунд оролцож байна хэмээн бодсон гэж мэдүүлжээ. Гэвч прокурорын мөрдөн шалгалтаар тэднийг бэлтгэгдсэн хөлсний алуурчид гэсэн дүгнэлт гаргасан байна. Хэрэв тэд хэрэг хийсэн нь батлагдвал цаазын ял авах аж.

Post a Comment

Distributed by Gooyaabi Templates | Designed by OddThemes