1Орос
Александр Ерохины (Aleksander Yerokhin) эхнэр Вероника Ерохина (Veronika Erokhina)
ОХУ-ын шигшээ багийн тамирчин Александр Ерохины гэргий Вероника бүжигчин аж. Хос хоёр өнгөрсөн жил анхныхаа хүүг өлгийдөн авчээ. ДАШТ-ий эхний хоёр тоглолтын үеэр тэрээр олон нийтийн телевизээр ярилцлага өгсөн байна.
2Исланд
Гильфи Сигурдссонсландын (Gylfi Sigurdsson) найз охин Александре Иварсдоттир (Alexandre Ivarsdottir)
Исландын Дэвид болон Виктория Бекхэм тооцогддог алдартай сайхан хосууд юм. Гльфи бол Исландын хамгийн алдартай хөл бөмбөгчин юм. Харин түүний харит бүсгүй бол “Miss Iceland 2008” тэмцээний “Спортлог Мисс”- ээр тодорч байсан юм. Тэр жилээ мөн бизнес эмэгтэй болжээ.
3Бразил
Маркиньосийн (Marquinhos) эхнэр Карол Кабрино (Carol Cabrino)
2016 оны зурагдугаар сарын 24-ний өдөр алдарт хөл бөмбөгчин Маркиньос Бразилийн дуучин, телевизийн од Карол Кабринотой гэрлэжээ. Хөл бөмбөгчин маань анх Эйфелийн цамхаг дор гэрлэх санал тавьсан гэнэ. Үнэхээр романтик юм аа.
Өнгөрч оны арваннэгдүгээр сард хос хоёр охинтой болжээ. Одоогоор хамтдаа Орос улсад байрлаж байгаа бөгөөд Карол охиныхоо зургуудыг өөрийн инстаграм хуудаснаа хийдэг юм.
4
Роберто Фирминогийн (Roberto Firmino) эхнэр Ларисса Перейра Фирмино (Larissa Pereira Firmino)
Хосууд анх 2014 онд танилцжээ. Харин өнгөрсөн онд хуримаа хийсэн байна. Өдгөө хоёр охинтой юм. Нөхрөө дэмжихээр бүгд Орос улсад иржээ.
Лариссагийн инстаграм хуудаснаа 157 мянган дагагчтай юм.
5Швед
Виктор Линделёфын (Victor Lindelöf ) эхнэр Маяа Нилссон (Maja Nilsson)
Манчестер Юнайтедийн хамгаалагч Шведийн тамирчин өнгөрсөн сард хуримаа хийжээ. Маяа утасны- радио нэвтрүүлэг хөтөлдөг юм. Тэрээр Манчестер Юнайтедийн фенүүдээс зэмлэл сонсож байсан удаатай.
6Англи
Жейми Вардигийн эхнэр (Jamie Vardy) Рэбека Варди (Rebekah Vardy)
Английн хамгийн алдартай эхнэрүүдийн нэг бол Рэбека юм. Хосууд 2016 онд гэрлэсэн бөгөөд нийт дөрвөн хүүхэдтэй. Рэбека бол олон нийтийн сүлжээний од мөн инстаграмдаа ойролцоогоор 340 мянган дагагчтай. Одоогийн байдлаар нөхөртэйгөө хамт Санкт Петербург хотод байрлаж байна.
7Польш
Камиль Гросицкийн (Kamil Grosicki) эхнэр Доминика Гросицка (Dominika Grosicka)
Доминка Гросицка модель бөгөөд олон олон сэтгүүлийн нүүрийг чимж явдаг. Мөн тэрээр нүүр будалт хийх хоббитой юм.
Доминика Орост Польшийн багийн бусад гишүүдийн эхнэрүүдтэй цагийг хамт өнгөрөөж байна.
8Португаль
Кристиано Рональдогийн (Cristiano Ronaldо) найз охин Жеоржина Родригез (Georgina Rodriguez)
Жеоржина модель болохоосоо өмнө рестораны үйлчлэгч байсан гэнэ. ДАШТ-ий үеэр Кристианогийн гоол хийсэн тэмцээнийг үзсэн байна.
Хосууд анх 2017 онд “FIFA Football Awards” цуг оролцож хоорондын харилцаагаа олон нийтэд дэлгэжээ. Үерхээд жил ч болоогүй хосууд анхныхаа охиныг өлгийдөн авчээ. Төд удалгүй тээгч эхийн тусламжтай дахин хоёр ихэр хүүхэдтэй болсон байна. Кристианогийн том хүү ч мөн тээгч эхээс төрсөн юм.
9
Седрик Суарешийн (Cédric Soares) найз охин Филипа Брандао (Filipa Brandão)
Филипа Седрик хоёр их удаан үерхэж байгаа. Филипа их загварлаг, сайхан өнгө төрхтэй эмэгтэй болохоор өөрийн инстаграм хуудаснаа загварын зургууд их оруулдаг.
10Австрали
Азиз Бехичийн (Aziz Behich) сүйт бүсгүй Роземари (Rosemarie)
Түүний талаар бидний мэдэх нэг зүйл бол Роземари 27 настай юм. Хөл бөмбөгч Бехич хайртай бүсгүйтэйгээ хамт Туркт амьдардаг. Учир нь Бехич Туркийн Бурсаспор багт тоглодог юм. Хосууд өнгөрсөн гуравдугаар сард сүй тавьцгаасан байна.
Post a Comment